Захирлын мэндчилгээ

 

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

 

 

   Манай хамт олон зуу зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн 56 дахь намартайгаа золгож байна.

   Энэ хугацаанд бид дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн монгол улсын ирээдүйн эздийг бэлтгэх, хөгжүүлэн төлөвшүүлэх, сургалтын чанараа сайжруулах, багшаа хөгжүүлэх, нийгэм цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц сургууль болохын төлөө чармайн ажиллаж олон сайхан амжилтуудаар дүүрэн байсан.

   Хүүхэд бүхэн өөр өөрийн ертөнцтэй. Ертөнцөд нэг нар мандаж байдаг бол хүүхэд бүрт өөр өөрийн наран мандаж байдгийг багш, эцэг эхчүүд бид үргэлж санан хамгийн ойрын туслагч, зөвлөгч байж, зүрх сэтгэл дэх галыг нь асааж тэдний  итгэлтэй анд найз  байгаасай хэмээн хүсэж байна.

   Манай өвөг дээдэс үр хүүхдээ хайрлан өсгөж амьдрах арга ухаанд сургах, амьдралд тохиолдох аливаа асуудлыг  эерэгээр шийдэх эрхэм уламжлалыг өөрийн бодит үйлээрээ үлгэрлэн хүмүүжүүлсээр ирсэн билээ. Тиймээс ч “ Шавийн эрдэм багшаас ” ,  ” Хүүхэд бол гэр бүлийн толь юм ” хэмээн сургамжилдаг.

   Бидэнд итгэж бяцхан үрсээ эрдэм ном заалгахаар зорин ирдэг эцэг эхчүүд та бүхэндээ талархан цаашдын хамтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж  сайн сайхныг ерөөе.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

 

 

 

Захирлын мэндчилгээ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 649
Энэ 7 хоногт 54
Энэ сард 992
Нийт зочилсон 18569

 Утас

Гар утас : (+976) 70490007
Email :

 Хаяг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Гачуурт тосгон 85-р сургууль
Баянзүрх дүүргийн 85 р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC